2018 оны 05 дугаар сарын 22-ноос 05 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

22-нд зүүн аймгуудын нутгаар, 23-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн төв хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 22-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр, 23-нд Алтайн уулархаг нутгаар, 24-25-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 

Ихэнх нутгаар эрс сэрүүсч Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 1хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна.