Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч эрс суларснаас цас эрчимтэй хайлж, шар усны үер болох нөхцөл бүрдэж байна


Гуравдугаар сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 8-13 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 0-5 градус дулаан байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэлээр өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 1-6 градус дулаан байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө зарим газраар ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Өдөртөө Халх голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус дулаан байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 2-4 градус дулаан байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө бүх нутгаар 5-10 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 1-3 градус дулаан байна.