МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД

Ойрын хоногуудад нийт нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг анхааруулж байна.

2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН 06-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 26-31 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 34-39 градус, бусад нутгаар 25-30 градус, өдөртөө Дархадын хотгороор 27-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй.  Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, өмнөд хэсгээр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 31-33 градус хүйтэн, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 34-36 градус, бусад хэсгээр 30-32 градус, өдөртөө 23-25 градус хүйтэн байна.

2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН 06-НААС 12 ДУГААР САРЫН 10-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 32-37 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.