Шинэ коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Онцгой комисс хуралдаж сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 24-нөөс хоёрдугаар сарын 27-ны өдөр хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоохоор шийдвэрлэсэн. 

Харин тусгай үүрэг гүйцэтгэж байгаа төрийн зарим албан хаагчдыг  хүргэх зорилгоор дунд оврын цөөн тооны автобусыг өглөө, орой тодорхой чиглэлд явуулж эхэллээ.  

Нийтийн тээврийн үйлчилгээ бүрэн зогссон эдгээр өдрүүдэд тээврийн хэрэгслүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийхээр болжээ. 

Энэ бүх шийдвэр иргэдийн төлөө учраас иргэд сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас уриаллаа.