Улаанбаатар хотын цаг агаарын 5 хоногийн урьдчилсэн мэдээгээр энэ сарын 24-нд буюу ирэх лхагва гарагт бороо шивэрнэ.

Өнөөдөр, маргааш үүлшиж, мягмар гарагийн шөнө ялимгүй хур тунадас орно. Харин лхагва гарагийн өдөр Улаанбаатарт бороо шивэрч, 4 дүгээр сарын 25-ны шөнө болон өдөр ялимгүй хур тунадас орно гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.