Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

7 дугаар сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Агаарын температур: Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 28-33 градус, Орхон-Сэлэнгийн сав болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 23-25 градус дулаан байна.