Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүү мэндийн яамнаас 11.00 цагт мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "11 дүгээр сарын 24-нд нийт 3301 хүнд PCR шинжигээ хийсэн. Нийт 27 хүнээс коронавирус илэрлээ.

Тодруубал,

  • Улаанбаатарт 6 тохиолдол /өмнөх тохиолдлуудын ойрын хавьтлууд учир тусгаарлагдаж байсан/ илэрч, нийт 60
  • Дорноговь аймгийн Айраг суманд 1 тохиолдол бүртгэгдэж, тус аймагт нийт 18 тохиолдол
  • Сэлэнгэ аймагт 20 тохиолдол нэмэгдэж, нийт 144 тохиолдол боллоо.

Дархан-Уул аймагт нэмж бүртгэгдээгүй, нийт 20

Говьсүмбэр аймагт нэмж бүртгэгдээгүй, нийт 2

Орхон аймагт аймагт нэмж бүртгэгдээгүй, нийт 17 тохиолдол байна.

Илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтал нийт 959 хүн байна. Тэдний 149 хүнд нь 3 удаагийн давтан шинжилгээ хийсэн. 443 хүнд 2 удаа шинжилгээнд орсон. Бүгд эхний шинжилгээндээ орсон.

Дотоодод бүргэгдсэн нийт батлагдсан тохиолдол 262 боллоо.

Монго Улсад коронавирусийн нийт 699 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 342 нь эдгэрсэн. 7 хүн нутаг буцсан.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт нийт 350 батлагдсан тохиолдол эмчлүүлж буйгаас 1 хүний биеийн байдал маш хүнд амьсгалын аппратад байна. 3 хүний биеийн байдал хүнд, 56 хүн хүндэвтэр, 292 хүн хөнгөн байна" хэмээлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа