Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. 

Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд зарим газраар, 12-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав, Дорнод-Дарьгангын талаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн төв хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Улаанбаатарт 28 градус дулаан байна.