Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатараас орон нутаг руу, орон нутгаас Улаанбаатар руу буюу төв суурин газрууд хооронд зорчих шаардагатай иргэдийг 12 дугаар сарын 01-10-ны хооронд зорчуулахаар болсон. 

Ингэхдээ:

- Иргэд хувийн болон нийтийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой бөгөөд зорчихдоо сүүлийн 48 дотор коронавирусийн шинжилгээ өгсөн байх шаардлагатай.

- Нутаг буцах иргэдийн шинжилгээг өнөөдрөөс буюу 11 дүгээр сарын 29-нөөс авч эхэлнэ.

- Орон нутаг руу явах иргэдийн PCR шинжилгээг өмнөх шинжилгээ авч буй цэгүүдэд хийх боломжгүй учраас шинээр 20 цэг байгуулсан, өнөөдрөөс шинжилгээг авна.

- Орон нутаг болон Улаанбаатарт саатсан иргэдийг явуулж дуусангуут үргэлжлүүлээд оюутнуудыг зорчуулна.

Нутаг буцах иргэд https://119.mn/ сайтад хандан хүсэлт гаргахад хаана, хэзээ, хэдэн цагт коронавирусийн шинжилгээ өгөх нь автоматаар гарч ирнэ. Тухайн иргэн бөөгнөрөл үүсгэхгүйн улмаас шинжилгээний цагаасаа эрт юмуу хоцорч очиж болохгүй. Яг цагтаа очин шинжилгээгээ өгч, хариугаа 6-8 цагийн дотор https://119.mn/ сайтаас авна.

Шинжилгээ өгснөөсөө хойш 48 цагийн дотор зорчсон байх ёстой. 

Сануулахад, коронавирусийн халдвар бүртгэгдсэн Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ аймаг болон стратегийн чухал орд байрладаг, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гол боомт бүхий Өмнөговь аймгийн иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш явуулахаар шийдвэрлэсэн.


Нийслэлээс гарах иргэдийн шинжилгээ өгөх 20 цэгийг болон хот хооронд зорчих автобусны тоо, цагийн хуваарийг хүргэж байна. 

/Нутаг буцахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу/


Иргэдийг хүргэсэн тээврийн хэрэгсэл буцахдаа орон нутагт байгаа иргэдийг авчирна.