Зам нээхтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Ж.Амгалан "Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт хязгаар тогтоох арга хэмжээг зохион байгуудж байна. Цагдаа, Онцгой байдал, Эрүүл мэндийн байгууллага, Мэргэжлийн хяналт хамтарсан судалгаа, тооцоо хийж, Улсынн онцгой комисст танилцуулснаар шийдвэр гарч, хэрэгжиу байна.

Энэ сарын 21-нд батлагдсан коронавирусийн тохиолдолтой холбоотойгоор Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын замын орох, гарах хөдөлгөөнийг хаасан. Замыг энэ сарын 25-ны 06.00 цагт нээнэ гэж Улсын онцгой комисс тогтоосон.

Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн онцгой комисс, Эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн хамтарсан ажлын өнөөдрийн дүнгээр маргаашаас зам нээх боломжтой гэж үзлээ. Иймд маргааш дээрх газруудын орох, гарах хөдөлгөөнийг 06.00 цагт нээнэ" хэмээлээ.