Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Намьяанжүгийн гудамж Улаанбаатар их сургуулийн урд талын гарц болон Шөнийн дэлгүүрийн урд талын явган хүний гэрэл дохиогүй хоёр гарцыг хаажээ.

Явган зорчигчдын аюулгүй байдлыг нүхэн болон гүүрэн гарц 100 хувь хамгаалдаг бол гэрэл дохиотой гарц 75 хувь хамгаалдаг байна. Харин гэрэл дохиогүй явган хүний гарц явган зорчигчдын аюулгүй байдлыг 25 хувь хамгаалдаг аж. 

Иймд Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс явган зорчигчдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд явган хүний гэрэл дохиогүй дээрх хоёр гарцыг хаасан байна. 

Явган хүний гарц олон байх нь бус стандартын шаардлага хангасан байх нь иргэдийн аюулгүй байдлыг хангадаг тул иргэн та хөдөлгөөнд соёлтой оролцож, гэрэл дохиотой гарцаар үйлчлүүлж хэвшинэ үү.