Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажлыг хэсэгчлэн эхлүүлж буй аж. 

Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан энэ 25-ны өдрөөс эхлэн тус чиглэлийн авто замыг хэсэгчлэн хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг холбогдох түр замын маршрутаар зорчуулах тушаал гаргалаа.

Авто замын хэсэгчлэн хаах замын урт болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг явуулах түр замын маршрутыг хүргэж байна.