Их хэмжээний нойтон цас орж, хүчтэй цасан шуурга шуурсны улмаас авто зам, замын байгууламжууд цасанд боогдож, халтиргаа гулгаа үүсч тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. 

Иймд иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор:

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 20.00 цаг хүртэл түр хаасан хугацааг Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар сунгаж 2020 оны 10 дугаар сарын 02-ны 12.00 цаг хүртэл автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоохоор боллоо.

Мөн Орхон, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн зарим сумдаас иргэд Дарханаар дамжин Улаанбаатарыг зорьж, халтиргаа гулгаа ихтэй замын даваанууд дээр бөөгнөрөл үүсгэж байгаа тул авто замын хөдөлгөөнийг хаасан шийдвэрийг хүндэтгэж, эрүүл мэнд, амь насаараа хохирох аюулаас сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.