Өчигдөр их хэмжээний нойтон цас орж, хүчтэй цасан шуурга шуурсны улмаас орон нутгийн зарим чиглэлд авто зам, замын байгууламжууд цасанд боогдож, халтиргаа гулгаа үүсч тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсчээ. 

Иймд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын тушаалаар иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор:

Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 2020 оны 10 дугаар сарын 01-ний 00 цагаас 2020 оны 10 дугаар сарын 01-ний 10.00 цаг хүртэл түр хааж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоолоо.

Монгол Улсын Авто тээврийн тухай хуулийн 14 дүгээр зүлийн 14.1, Авто замын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 161 дүгээр тушаалыг үндэслэн Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өчигдөр орой буюу 09 дүгээр сарын 30-нд тус тушаалыг гаргав.


Эх сурвалж: ЗТХЯ