ЖЕНЕВ. /Xinhua/. Дэлхий дахинд улаан бурхан өвчин тархсаны улмаас өнгөрсөн онд 140 мянган хүн нас барснаас дийлэнх нь 5-аас доош насны хүүхдүүд байсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБмэдэгдэлд өнгөрсөн пүрэв гарагт дурджээ.

ДЭМБ, АНУ-ын Өвчний хяналт ба урьдчилан сэргийлэх төвийн үнэлгээгээр, өнгөрсөн онд улаан бурхан өвчний халдварын 9.7 сая тохиолдол бүртгэгдсэнээс 142300 хүн энэ өвчний улмаас нас баржээ. 2017 онд улаан бурхан өвчний 7.5 сая тохиолдол бүртгэгдсэн байна. 

Нийт өвчний тохиолдлын тал орчим хувь нь буюу дийлэнх нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Либери, Мадагаскар, Сомали, Украинд бүртгэгджээ. Түүнчлэн чинээлэг орнууд улаан бурхан өвчний тархалттай тэмцсээр байна. 2019 онд АНУ-д улаан бурхан өвчний сүүлийн 25 жил байгаагүй хамгийн их тохиолдол бүртгэгдсэн бол Европын өөр 4 орон өвчний тархалтыг арилгах статусаа алдсан байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг