Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн  20.1.1.үл хөдлөх эд хөрөнгө борлуулснаас олсон орлогыг дүнгээр нь; 23.2.1.энэ хуулийн 20.1.1-д заасан орлогын дүнд 2 хувиар; гэж заасны дагуу  татвар ногдуулж төсөвт төлнө.

Хуулийн 7 дугаар зүйлд заасан дараахь үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлж, хөнгөлнө: 

1. татвараас чөлөөлөгдөх хөрөнгө, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө, орон сууц, нийтийн эзэмшлийн барилга байгууламж. 

2. Дараах байдлаар хөнгөлнө 

-гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газрыг нийслэлд 95 хувиар, аймгийн төвд 97 хувиар, сумын төв, тосгонд 98 хувиар хөнгөлдөг.

Мөн газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газар, нийслэлд 30 хувиар, аймгийн төвд 70 хувиар, сумын төв, тосгонд 85 хувиар хөнгөлдөг. Харин газар тариалангийн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газрыг 95 хувиар тус тус татварыг хөнгөлнө.