Мальтын Ерөнхий сайд Жозеф Мускат (Joseph Muscat) шинээр гарж буй хуулийн дагуу тус улсын бүх үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээнүүд бүгд блокчэйн-систем дээр хийгдэх болно гэж мэдэгдлээ.

Тэрээр энэ бол түрээсийн гэрээний тухай хууль нь мэргэжилтнүүдтэй удаан хугацаанд зөвшилцөж зөвлөлдсөний дүнд дэмжигдсэн ажил гэжээ. Блокчэйнд зөвхөн тусгай итгэмжлэгдсэн ажилтнууд хандаж бичилт хийх эрхтэй байх ба түрээсийн гэрээг хуурамчаар үйлдэх ямар ч боломжгүй байх юм.

«Одоо бид өдөр тутам иргэд маань орж хэрэглэдэг системд уг технологийг ашиглаж түүний давуу талуудыг харуулах боломжтой боллоо. Бид тоон технологи нь тэдний амьдралд хэрхэн сайнаар нөлөөлөх болохыг харуулах болно» гэж Мускат тэмдэглэв.

Дашрамд тэмдэглэхэд Мальт нь блокчэйн болон криптовалютын салбарт дэлхийд тэргүүлэгч улсын нэг бөгөөд эдгээр технологиудыг ашиглах эрхзүйн хэм хэмжээнүүдийг тогтоож өгсөн. Иймд өнгөрсөн онд тус «блокчэйн-арал» дээр дэлхийн томоохон криптовалютүүдын нэг бирж Binance “нүүж ирсэн” билээ.

Мальтаас гадна Казахстаны нийслэл Астана (Нур-Султан гэгдэх болсон) хот газар эзэмшил болон барилга байгууламжуудын түрээст блокчэйн ашиглахаар бэлтгэж байгаа билээ.


Эх сурвалж: Крипто доогтэр