Татварын удирдлагын нэгдсэн системийг ирэх оны нэгдүгээр сарын 01-ээс  нэвтрүүлэхээр ажиллаж байгаа билээ.  Энэ систем нь татварын байгууллагын үйл ажиллагааг бүрэн цахимжуулах,  үйлчилгээг илүү чанартай, хүртээмжтэй болгох юм.

Үүнтэй холбогдуулан татвар төлөгч ААН, байгууллагуудыг үл хөдлөх эд хөрөнгө болон авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн бүртгэлийг баталгаажуулахыг анхааруулж байна.

Татвар төлөгч ААН, байгууллагын нягтлан бодогчид e-tax.mta.mn-д хандаж, 3-р улирлын ААНОАТ, ХХОАТ-ын тайлангаа илгээхдээ өөрийн Үл хөдлөх эд хөрөнгө болон авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн бүртгэлийг хөрөнгө нэг бүрээр баталгаажуулна уу.  Баталгаажуулаагүй тохиолдолд тайлан илгээгдэхгүй болохыг анхааралдаа авна уу.