Өнгөрсөн гуравдугаар сар нь Украины нийслэл Киев хотын хувьд XXI зуун гарснаас хойшхи “хамгийн хүйтэн гуравдугаар сар” болж өнгөрчээ.

“Укринформ” агентлаг Киев хот дахь Геофизикийн ажиглалтын төвөөс гаргасан мэдэгдлийг иш татан мэдээлснээр, Киевт өнгөрсөн сард агаарын температур дунджаар -1.9 хэм байжээ. Энэ нь XXI зуун гарснаас хойшхи тус хотын гуравдугаар сарын агаарын дундаж температураас -0.7 хэмээр давсан үзүүлэлт гэнэ.

Мөн өнгөрсөн гуравдугаар сар нь Киев хотын хувьд сүүлийн таван жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн сар болж өнгөрсөн байна.

Өнгөрсөн сард тус хотод хамгийн хүйтэндээ -14.7 хэм байсан бол хамгийн дулаандаа 9.3 хэм байжээ.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг