Украинд цэргийн зэр зэвсгийн депод дэлбэрэлт болсоны дараа 30 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Депо Украины төвд байдаг Калиновкад байдаг аж. Дүрс бичлэгээс үзвэл галт бөмбөг хэдэн тийш үсэрч барилгаас хар утаа суунаглаж байна. 

Украины Онцгой байдлын албанаас гал түймэр бүтэн өдөр асаж, цэргийн 700 гаруй албан хаагчийг дайчлах шаардлагатай болжээ. Тус улсын Ерөнхий сайд Владимир Гройсман энэ хэргийн цаана ОХУ-ыг байгаа гэж үзээд “Украины дайснууд бидний хүчийг сулруулахын тулд юу ч хийхэд бэлэн” гэв. 

Украины зүүн зүгт байрладаг бас нэгэн зэвсгийн депо өнгөрсөн гуравдугаар сард дэлбэрсэн юм. Тухайн үед ч үндсэрхэг үзэлтнүүд оросууд болон тэднийг дэмжигчид энэ хэргийг үйлдсэн хэмээн буруутгаж байв.