МАН-ын Удирдах зөвлөл Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар өнөө өглөө хуралдаж, Засгийн газрыг огцруулахгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Үүний дараа уг асуудлаар МАН-ын бүлэг хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Удирдах зөвлөлийн шийдвэрийг дэмжив.

Өөрөөр хэлбэл, МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Засгийн газрыг огцруулах шаардлагагүй, цаашид тогтвортой ажиллуулах нь зүйтэй гэж үзлээ.

Уг асуудлаар өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцэслэн шийдвэрлэх юм.

Харин Засгийн газрыг огцруулах саналтай байгаа 27 гишүүн Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэх чуулганы хуралдаан болон санал хураалтад ЖДҮ-тэй нэр холбогдсон Засгийн газрын гишүүдийг оролцуулж болохгүй, ашиг сонирхлын зөрчил үүснэ гэдгийг мөн өнөөдөр мэдэгдээд байна.