Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар өчигдөр үүрэгт албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн.

Тэгвэл Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцрох санал гаргажээ. Үргэлжлүүлэн уг асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, танхимаараа огцрох Ерөнхий сайдын саналыг дэмжсэн байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.