Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр мэндчилгээндээ "Цаг хугацааны түүх болон улиран одож буй 2018 он амьдрал өрнөж, ажил ундарсан жил байлаа. Монголчууд бид чамлахааргүй ололт амжилт гаргаж, түүхэн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж чадлаа...

Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2016 онд 1.2 хувьд хүрч байсан бол 2017 онд 5.8 хувь, 2018 онд 6.4 хувьд хүрч, тасралтгүй өсөж байна. Монгол улсын нэгдсэн төсөв сүүлийн 8 жилд анх удаа ашигтай гарлаа. 

...Эрхэм хүндэт нийт ард иргэдээ 2018 он шударга ёсны төлөөх салхи сэвэлзсэн он жил байлаа. Ирж буй 2019 онд нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх, хууль ёс, дэг журам тогтоохын төлөө үйл хэрэг улам эрчимтэй өрнөх болно.

...Төрд бугласан утаа мананг арилгах, Монгол хүн эх орныхоо баялагт эзэн байх, шударга нийгмийн төлөөх тэмцлээ цаашид тууштай үргэлжлүүлнэ гэдгээ баярын энэ өдөр дахин хэлэхийг хүсэж байна. 

2019 он Монголчууд бидний хувьд амжилт бүтээлээ бататгасан, алдаа дутагдлаа зассан, эдийн засгаа өсгөсөн, эрх чөлөө шударга ёсыг бэхжүүлсэн он байх болно" гэдгийн онцлон хэллээ.

Ерөнхий сайдын мэндчилгээг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.