УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-амгалан даргалж буй бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс асуулт асууж, үг хэлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "30 гэр бүл гэж яг хэн юм бэ. Одоо би нэрийг нь сонсмоор байна. Би эдгээр гэр бүлд хамрагддаг уу. Хамрагддаг бол ямар шалгуураар энэ 30 гэр бүлийн нэг гишүүн болчихов" хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс асуулаа.

Хариуд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Тэр 30 гэр бүлийн нэг нь Н.Номтойбаяр тө өөрөө мөн. Зөвхөн "МАК" компани гэхэд л 36 лиценз эзэмшдэг юм билээ. Монголын бүх баялаг, Цагаан суваргыг авсан. Би тэрүүгээр нь хэлж байна. Энэ Цагаан суварга бол танай гэр бүлийн өмч хөрөнгө биш. Энэ бол Монголын ард түмний өмч хөрөнгө. Тиймээс би Цагаан суваргыг буцааж авах асуудлыг тавина гэдгээ хэлчихье. Үүнийг би хууль бус гэж ойлгож байгаа. Ганцхан айл 36 лиценз эзэмшихгүй. Гэтэл Монголын ард түмний 3 сая нь нэг ч лицензгүй байж магадгүй" хэмээлээ.