Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулж байна.


Өнөөдрийн байдлаар 29 хүн цар тахал авсан нь тогтоогдлоо. Иргэн Д-тэй холбоотой 15, Сэлэнгэ 10, Дархан-Уул аймагт 4, Говьсүмбэр аймагт 1 хүн халдвар авсан. Энэ бол надад ирсэн хамгийн сүүлийн тоон мэдээлэл.

Төр засгаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэмжиж байгаа ард иргэдэдээ талархаж байна. Вакцин гарах сайн чимээ дуулдана. Гэхдээ манай улсад иртлээ багагүй хугацаа болно. Одоогоор манай улсад байгаа хамгийн чухал вакцин бол сахилга хариуцлага. Иймээс улс орон даяараа хамтдаа хичээе.

Засгийн газар хуралдаж дараах 23 арга хэмжээг улсын хэмжээнд авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Нэгдүгээрт. Иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор 0-18 насны хүүхэд бүрт сар бүрт олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2020 оны 4 дүгээр сараас эхлэн 100.000 төгрөг нэмэгдүүлсэн.  Энэхүү шийдвэрийг 2021 оны 7 дугаар сарыг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн нийгмийн халамжийн тэтгэмжийг үргэлжлүүлэн олгохоор боллоо. Ингэхдээ олон нийтийн бөөгнөрөл үүсгэхгүй олгохыг холбогдох яаманд даалгалаа. 

Хоёрдугаарт: Хуульд заасан хугацаанд НДШ төлөөгүй ААН, байгууллагыг алдагдал торгуулиас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгалаа. 

Гуравдугаарт: 2021 оны 7 дугаар сарын нэгнийг хүртэл албан татвараа хуульд заасан хугацаанд хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд алданги тооцохгүй байхыг Сангийн сайдад үүрэг болголоо. 

Дөрөвдүгээрт: Худалдааны төв, хүүхэд харах үйлчилгээ, сургууль цэцэрлэг зэрэгт байр талбай түрээслэсэн албан татвар төлөгч түрээсээ бууруулсан ААН, байгууллагыг бууруулсан хэмжээгээр нь татвараас чөлөөлнө. Энэ ажил 2020 оны 11 дүгээр сараас эхэлнэ.

Тавдугаарт: Хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор импортоор орж ирэх будаа, ургамлын тос мөн өвөлжилтийг даван туулахад зориулж өвс, мал амьтны тэжээлийг гаалийн албан татвараас, мөн дотооддоо боловсруулсан дээрх бүтээгдэхүүнүүдийг НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төсөл боловсруурахыг Сангийн сайд болон ХХААХҮ-ийн сайд нарт даалгалааа.

Зургаадугаарт: Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлттэй зээлийг 2021 оны 07.01 хүртэл үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлтэд үндэслэн хойшлуулах. Ингэхдээ үлдэгдэл төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр зээлийн гэрээний хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баяртсайхан нарт зөвлөж, Сангийн яам энэ арга хэмжээг нэн яаралтай хэрэгжүүлэхээр шийдвэрлэж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэнэ. Энэ ажлын хэрэгжилт энэ сарын 1-ний өдрөөс эхэлнэ.

Долоодугаарт: Банк, ББСБ, ХЗХ-ноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн  үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлүүлэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алдагдал ногдуулж хүүг олгох зэргээр зээлдэгчдэд нэмэлт дарамт үүсгэхгүйгээр төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, хугацааг сунгахтай холбоотой зохицуулалтыг арга хэмжээг хэрэгжүүлэх 2021 оны 7 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлүүлэх

Наймдугаарт: Ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүн экспортлодог аж ахуйн нэгжүүдийг халдвар хамгааллын онцгой дэглэмд шилжүүлж, нийт ААН-үүд аюулгүй нөхцөл байдлыг бүрдүүлэхийг УУХҮ-ийн сайд Г.Ёндонд даалгалаа.

Ёсдүгээрт:  Монгол Хятадын ногоон гарцын хэрэгжилтийг эрчимжүүлэх, ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх,  хэвийн тасралтгүй үргэлжлүүлэх ажлыг БНХАУ-ын талд дипломат шугамаар тавьж шийдвэрлүүлэхийг ГХЯ, УУХҮЯ-нд даалгаж байна. Бид улсын төсвөө бүрдүүлж амьдралаа залгуулах учиртай. Иймээс экспортын бүтээгдэхүүнээ хязгаарлалтад оруулахгүй байх ёстой. Энэ орлогоор улсын амьдрал үргэлжилж байгааг хүн бүхэн мэдэж байгаа.

Аравдугаарт: Ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүн экспортыг хэвийн үргэлжлүүлэхийн тулд халдвар хамгааллын чандлан баримтлах. Таван толгой, Гашуун сухайт зэрэг газарт ажиллаж байгаа жолооч нарыг шинжилгээнд бүрэн хамруулж тээвэрлэлтийн дараалал үүсгэхгүйгээр зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, УУХҮ-ийн сайд Г.Ёндон нарт даалгаж байна.

Арваннэгдүгээрт: 2021 оныг дуустал коронавирусийн оношлогооны тоног төхөөрөмж, эм хангамжийн хэрэгслийг ариутгал халдваргүйжилтийн бодис, амны хаалтыг импортын гаалийн болон НӨАТ-ын татвараас чөлөөлнө.

Арванхоёрдугаарт: Татварын өртэй татвар төлөгч улсын болон орон нутгийн санжүүлтээр авч гүйцэтгэсэн бараа, ажил үйлчилгээний төлбөрийн авлага, бусад татварын илүү төлөлттэй тохиолдолд татварын өрийг суутган тооцох:

Арвангуравдугаарт: Зээлийн батлан даалтын үйл ажиллагааг идэвхжүүлэх үйл ажиллагаа явуулахыг  ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханд даалгалаа.

Арвандөрөвдүгээрт: Эх оронч худалдан авалтыг дэмжих. Эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг бүх төсвийн захирагч нарт даалгаж байна.

Арвантавдугаарт: Аж ахуй нэгжүүдийг тендер шалгаруулалтад оруулах боломжийг хангахын тулд одоо бэлэн байдлын хугацаанд зарласан тендер шалгаруулалтын хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 4-ний хүртэл сунгахыг төвийн захирагч нарт даалгав.

Арванзургаадугаарт: Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор хэмнэлтийн горимд шилжүүлж,  цалин, тэтгэврээс бусад тэвчиж болох зардлыг эрэмбэлж, санхүүжүүлэхийг даалгалаа. Илүү зардал гаргахгүй