Монгол Улсын Засгийн газраас иргэдийг орон сууцжуулахад ихээхэн анхаарчирсний хүчинд өдгөө ипотекийн зээлийн хүү наймаас зургаан хувьд хүрчбуураад байгаа билээ. Түүнчлэн, энэ ажилд төрөөс 3 их наядын цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Тэгвэл энэ ажлыг У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газраас санаачилсан бөгөөд цогц хөтөлбөрийг боловсруулснаар өдгөө 2400 гаруй иргэн, 240 гаруй тэрбум төгрөгийнипотекийн зургаан хувийн хүүтэй зээлд хамрагджээ. Ипотекийн зээлийг тогтвортойүргэлжлүүлэхэд төрөөс олгох санхүүжилт хамгийн чухал. Тиймээс уг асуудалд Засгийн газар онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд сар тутам 100 тэрбум төгрөгийн ипотекийнзээл олгохоос нийслэл Улаанбаатар хотод 75 сая, орон нутагт 55 сая төгрөг байх нарийвчилсан тооцоо, судалгааг гаргажээ.

Зээлийн санхүүжилтийг шаардлагатай тохиолдолд нэмж олгох боломжтой гэдгийг Засгийн газраас мэдэгдээд байгаа юм. Энэ тухайд Сангийн сайд Б.Жавхлан “Өнгөрсөн 11-12 дугаар сард ипотекийн зээл 8 хувиас 6 хувьд хүрч буурсан. 

Үүнтэй холбоотойгоор ипотекийн зээлийн хөтөлбөрийгхэрэгжүүлж эхэлснээс хойш түүхэндээ хамгийн өндөр зээл олголт хийгдсэн. Тухайлбал, зөвхөн арванхоёрдугаар сард л гэхэд 1200 гэрээ хийгдэж, 95 тэрбум төгрөгийн зургаанхувийн ипотекийн зээл гарсан байгаа юм. Ингээд бодохоор жилдээ 1.2 их наяд төгрөгийнипотекийн зээл гарахаар байна. 

Нөгөө талаас барилгын салбарт нийлүүлэлт хийж байгааорон сууцуудыг худалдаж авах ипотекийн эх үүсвэрийн схем бүтэн ажиллана гэсэн үг. Өнгөрсөн жилийн турш нийтдээ 30 мянган ордер бичигдсэн байна. Үүний 15 мянга нь шинэорон сууц. Энэ бол барилгын салбарын нийлүүлэлтийг бүрэн хангаж чадах хэмжээний ипотекийн схем цаашдаа амжилттай үргэлжилнэ гэсэн үг” гэдгийг онцолж байлаа.