Сүүлийн үед МХГ-ын хяналт шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, хүнсэнд зориулан бэлтгээгүй, үхсэн малынх байж болзошгүй махыг оруулж ирсэн оролдлого хэд хэд илэрсэн билээ.

Иймээс тус газраас хэрхэн шинэ мах сонгохыг үхсэн болон тураалтай малын махыг ялгах энгийн аргыг зөвлөж байна.

Мах сонгохдоо заавал харах зүйлс: 

1. Махны ширхэг салах ёсгүй. Хэрвээ махны ширхэг салж байвал удсан эсвэл норгосон мах гэсэн үг юм. 

2. Мах биетэй байх ёстой буюу бараг хуурай байх ёстой. Алганд наалдахгүй, гарнаас гулгахгүй байна. 

3. Махыг зүсэхэд гадна, дотор хэсэг адилхан өнгөтэй байх ёстой. 

4. Мах зүсэхэд элдэв зүйл мэдрэгдэж байвал ямар нэгэн шимэгч хорхой эсвэл гадны биет орсон болохыг илтгэнэ.

Үхсэн малын махыг таних шинж тэмдэг:

Үхсэн малын цус махандаа шингэснээс хүрэн улаан  өнгөтэй болдог 

✖ Сайн ажиглавал судаснууд цусаар дүүргэгдсэн учраас хар бараан судас гүрийж харагдана

✖ Чанахад шөл нь бужигнасан нитгэлгүй амтгүй байна


Тураалтай малын мах таних шинж тэмдэг:

✖ Нүдэнд харагдах өөхөн бүрхүүлгүй

✖ Хуруугаар дарахад үүссэн хонхор удаан арилдаг

✖ Гарт наалдамтгай, сээр нурууны яс тодорч товойсон, хавирга сүвээ өөхөн давхаргагүй


Хуучирсан мах таних арга:

Бараан өнгийн зузаан,хуурай хальсаар хучигдсан 

Бүдэг саарал, үл мэдэг хуршсан үнэртэй

Шөл нь булингартай, амтгүй


Шинэ мах таних арга:

Загсалтын хальсаар жигд хучигдсан

Үл мэдэг чийглэг

Нягт буцалгахад шөл тунгалаг

Элдэв үнэргүй