Даваа гарагийн орой Индонезийн Капота арлын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эргээс олдсон үхсэн халимын ходоодноос 6 килограм орчим хуванцар хаягдал гарсан тухай цэцэрлэгт хүрээлэнгийн мэргэжилтнүүд мэдээлэв.

Халимын ходоодноос гарсан эд зүйлсийг дурдвал, 115 хуванцар аяга, ундааны 4 хуванцар сав, 25 гялгар уут болон 2 резинэн углааш байжээ.

9.5 метр урт халим Капота арлын “Вакатоби” цэцэрлэгт хүрээлэнгийн эрэг орчмоос олдсон бөгөөд үүний ходоодноос гарсан эд зүйлс байгаль хамгаалагчдын дунд ихээхэн дуулиан дэгдээсэн байна.

“Бид халимын үхлийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа боловч бидний олсон баримтууд үнэхээр айдас хүрэм байна” гэж Дэлхийн байгаль хамгаалах сангийн Индонез дэх салбарын далайн амьтдыг хамгаалах албаны зохицуулагч “AP” агентлагт мэдээлжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, BBC