Махны дундаж үнэ

Нэгдүгээр сарын 9-ний өдөр хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.4 хувиар буюу 28 төгрөгөөр, хонины цул махны үнэ 2.52 хувиар буюу 183 төгрөгөөр тус тус өссөн байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.2 хувиар буюу 188 төгрөгөөр, үхрийн цул махны 0.98 хувиар буюу 101 төгрөгөөр өсжээ. 

Мөн өмнөх долоо хоногтой харьцуулахад адууны ястай махны үнэ 3.45 хувиар буюу 225 төгрөгөөр, ямааны ястай махны 2.65 хувиар буюу 150 төгрөгөөр тус тус өссөн байна.


Томоохон зах худалдааны төвүүдэд мах хэдэн төгрөгөөр худалдаалагдаж буйг хүргэж байна.


2018 оны 11 дүгээр сараас хойш махны үнэ хэрхэн өсөж, буурсныг хүргэж байна.