Ухань хотын эмнэлгийн чих хамар хоолойн тасгийн эмч 62 настай Лиан Удан коронавирусын улмаас нас барлаа гэж China Global Television Network  мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар Хятадын эрүүл мэндийн байгууллагын мэдэгдэж буйгаар 1300 хүн эмнэлэгийн хяналтад байгаа аж.

Нас барсан хүний тоо өнөөдөр 41 болсон байна.

Коронавирусийн халдвар Тайланд, Вьеатнам, Сингапур, Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Балба, Франц, АНУ зэрэг улсад бүртгэгдээд байна.

Өнөөдөр өглөө Австралид коронавирусийн анхны тохиолдлыг зарлалаа. Тэрээр 50 орчим настай Хятад Ухань хотод амьдарч байгаад энэ сарын 19-нд Гуанжоугийн нислэгээр Мелбурнд буужээ.


Ухань хотын хувьд 11 сая хүн хөл хорионд байгаа бөгөөд тус хот дахь бүхий л нислэг зогсоод байна.