Технологийн ертөнцийн дэвшлийг дагаад бидний амьдралд ухаалаг туслахууд хүч түрэн орж ирсээр байна. Үүнд, Apple - Siri, Amazon - Alexa, Mircosoft - Cortana, Google - Assistant гэх мэт тоглогч нар юм. 

Тэгвэл өнөөдөр бид "Apple HomePod"-ыг онцолж байна. 

"Home assistant" төхөөрөмжийн төрлийг анх 2014 онд Amazon - Eco цахиур хагалан нээж байсан бол Apple энэ тоглоомонд сүүлдэж орсон хэдий ч тэдний "HomePod" төхөөрөмж дуугаралтын хувьд маш өндөр үнэлгээ аваад байна. 

Home assistant desvices-Гэрийн ухаалаг туслахууд



Amazon Eco

HomePod нь Apple компанийн бүтээсэн ухаалаг спийкер бас "хиймэл оюун ухаант" (AI) туслах юм. Энэ нь таны гэрт спийкер болон ухаалаг туслахын үүргийг давхар гүйцэтгэнэ. 

"HomePod" төхөөрөмж


HomePod төхөөрөмж нь SIRI -ийн тусламжтайгаар таны гэр болон бусад зүйлсийг удирдаж танд тусална. Хэрэв та гэртээ ухаалаг гэрлийн унтраалга, түгжээ гэх мэт зүйлстэй бол "Apple home" аппликейшны тусламжтайгаар илүү амар хялбар амьдрах юм. 

"HomePod"-ийн үүргүүд:

  • Siri болон Iphone-ний тусламжтайгаар өөрийн гар утасны листэн дэх хүмүүс рүү мессеж илгээх, залгах (мэдээж гэрийнхээ хүссэн цэгээс гар утаснаасаа хол байсан ч)
  • Гэрийнхээ ухаалаг унтраалга, хаалга түгжих гэх мэт үйлдлийг өөрөө хийлгүйгээр удирдан хийлгэх 
  • Гэртээ Apple Music-ийн 45,000 гаруй дуу сонсох

home аппликейшин

Тус бүтээгдэхүүн нь 2017 оны 6 дугаар сарын 5-нд танилцуулагдсан ба 2018 оноос эхлэн зах зээлд зарагдаж эхэлсэн юм. HomePod төхөөрөмж нь дугуй цилиндр хэлбэртэй, дээр нь мэдрэгчтэй товчлуур суурилуулсан, 7 tweeter спийкертэй 4 воофертэй, А8 чиптэй, дуу авиа таних 6ш микрофонтой юм. 


PC Mall