Харилцаа холбооны зохицуулах газраас цахим орчны зүй зохистой хэрэглээг бий болгон хэрэглээнд нэвтрүүлэх, дотоодын интернет урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор ухаалаг гар утсанд зориулсан аппликейшн хөгжүүлэх уралдааныг зарлалаа.

Дижитал эдийн засгийг дэмжих зорилгын хүрээнд программ хангамж хөгжүүлэгчдийн дунд тус уралдааныг зохион байгуулж байгаа бөгөөд доорх 2 сэдвийг хамрах аж.

  • Интернетэд суурилсан харилцааны аппликейшн буюу “OTT communications” төрлийн аппликейшн хөгжүүлэх уралдаан
  • Цахим орчинд хүүхэд хамгаалах шийдлийн хүрээнд эцэг, эх, багш нар ухаалаг гар утасны хэрэглээнд хяналт хийх боломж бүхий аппликейшн  - “Интернетийн шүүлтүүрийн аппликейшн” хөгжүүлэх уралдаануудыг тус тус зарлаж байна.

Уралдаан энэ сарын 1-ээс эхэлж материалаа 12 дугаар сарын 07-ийг хүртэл хүлээн авах аж.

“OTT communications”-ийн шаардлага:

1. Аппликейшний шаардлага

  • Интернет протоколд суурилсан \IP\
  • LAN орчинд ажилладаг байх \peer to peer\
  • Видео, Аудио дуудлага хийх
  • Мессеж илгээх, хүлээн авах
  • Хувийн болон групп чат үүсгэх
  • Зураг болон видео хуваалцах боломжтой байх

2. Цаашид хөгжүүлэх, интернетийн орчинд \WAN орчинд\ ашиглах талаар шийдлийг боловсруулж, төслийг бэлтгэсэн байх.

“Интернет шүүлтүүрийн аппликейшн”-ийн шаардлага:

1. Аппликейшний шаардлага

  • Ашиглахад хялбар байх, ойлгомжтой байх
  • Эцэг, эх, багш нарын хяналтын хэсэгтэй байх \parental control\
  • Вэбсайтын хандалтыг нас харгалзан болон тохируулсаны дагуу хязгааралдаг байх
  • URL шүүлтүүр
  • Түлхүүр үгийн шүүлтүүр \Монгол, Англи хэлээр\
  • Гар утасны программ, тоглоомуудын хандалтыг мөн тохируулсаны дагуу хязгаарадаг байх

“OTT Communications” аппликейшн:

Тэргүүн байр:             Өргөмжлөл,   9,000,000 төгрөг

Дэд байр:                    Өргөмжлөл,  3,000,000 төгрөг

Гуравдугаар байр:     Өргөмжлөл   2,000,000 төгрөг

Интернет шүүлтүүрийн аппликейшн:

Тэргүүн байр:             Өргөмжлөл,   9,000,000 төгрөг

Дэд байр:                    Өргөмжлөл    3,000,000 төгрөг

Гуравдугаар байр:      Өргөмжлөл   2,000,000 төгрөг

Уралдаанд тэргүүн байранд шалгарсан оролцогчтой тус хороо хамтран үндэсний хэмжээнд төслийг хэрэгжүүлэх бөгөөд аппликейшны зохиогчын эрхийг тус хороо эзэмшинэ.