БЭЭЖИН. /China Daily/. Ухаалаг гар утсанд донтох нь гэр бүлийн гишүүдийн бие биетэйгээ харилцах цагийг багасгаж байна гэж Хятадын Залуучуудын өдөр тутмын сонинд нийтэлсэн судалгаанд оролцогчдын дийлэнх нь хариулжээ.


Судалгаанд оролцсон хоёр мянга гаруй хүний 84.9 хувь нь дээрх хариултыг өгсөн бол тэдний 78.9 хувь нь ингэж байгаадаа гэмшдэг гэж хариулсан байна. Ийм хариултыг өгсөн хүмүүсийн дийлэнх буюу 91.4 хувийг 30 гаруй насны хүмүүс эзэлж байжээ. 


Үүнээс гадна судалгаанд оролцогчдын 71 хувь нь гар утсыг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй эрүүл мэндийн асуудлуудад санаа зовниж явдгаа илэрхийлжээ. Үүнд хараа муудах, хүзүү өвдөх зэрэг эрсдлийг тэд нэрлэсэн байна.  


Эх сурвалж: Монцамэ агентлаг