"The Voice Mongolia" шоуны шүүгч хийж намбалаг төрх, ухаалаг үгсээрээ үзэгчдийг байлдан дагуулж монголчуудынхаа хайр хүндлэлийг татаж чадсан бүсгүй бол "Киви" хамтлагаар овоглогдсон дуучин Ука юм.  Авьяаслаг хөдөлмөрч Укаагийн “Don't stop” дуу Азийн шилдэг 50 дууны жагсаалтанд багтсан гээд тун чиг амжилттай яваа. Гэвч тэрбээр нэгэн сул талаа фэнүүддээ харуулж орхив. XMF хөгжмийн наадмын талаар  ярилцлага өгч байхдаа өөрөө чөлөөтэй ярьчихаад хамтран зочноор орж буй дуучин Цэцээг ярьж эхлэхэд лайв хийж, үсээ янзлан, селфи хийж өөрийнхөө гэртээ байгаа мэт аашилсан байна. Бас 300-хан хүн лайв үзэж байгаа юм уу гэж ярилцлага авч буй хөтлөгчид зурагаа харуулсан нь гайхаш төрүүлэм.

Хаана байгаагаа мартаж бусдынхаа яриаг нь сонсохгүйгээр барахгүй "The Voice Mongolia" шоуны ялагч Ц.Энгүүнтэй инээж хөхрөлдөн үл  тоохыг нь тэвчиж ядсан дуучин Цэцээ "Би юм ярьж болох уу. Гоё юм яримаар байна. Чимээгүй суучих тэгэх үү" гэхэд нь дургүйцсэн өнгө аясаар "Хэрүүл хийх гээд байгаа юм уу, Sorry, Цэцээгээр загнуулчихлаа. Тэгвэл бид 2 түр гарч байя" гэснээ "Юун сүртэй юм" хэмээн эфирийг орхин одсон байна. Сошиал ертөнц олны танил хүмүүсийг ч бодит ертөнцөөс "тасалдаг" бололтой.

Олны хайрыг татсан дуучин бүсгүй маань энэ явдлаас сургамж авсан биз ээ. /Бичлэг/