МОСКВА. /Kommersant/. Америкийн алдарт дуучин Уитни Хьюстон, “Nine Inch Nails” хамтлаг, реп дуучин “the Notorious B.I.G” нарыг энэ жил Рок-н-роллын алдрын танхимд залахаар болжээ.

Эдгээр алдарт уран бүтээлчдээс Уитни Хьюстон, “the Notorious B.I.G” нарыг нас нөгчсөнийх нь дараа энэхүү танхимд мөнхөлж буй юм.

Тэднийг Рок-н-роллын алдрын танхимд залах ёслол тавдугаар сарын 2-нд АНУ-ын Охайо муж улсын Кливленд хотод болно. Танхимд мөн “Depeche Mode”, “the Doobie Brothers”, “T.Rex” хамтлагууд залрах аж.

Эх сурвалж: Монцамэ агентлаг