УИХ-ын Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль  тогтоомжийн төслүүдийг эцэслэн батална.

Яг одоо УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх хууль, тогтоомжийн төслүүдийн эцсийн найруулгыг танилцуулж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн талаарх дээрх хууль, тогтоолын төслүүдийг өргөн барьсан юм.

Тус төсөлд Засгийн газар нь:

  1. Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  2. Батлан хамгаалах яам
  3. Гадаад харилцааны яам
  4. Сангийн яам
  5. Хууль зүй, дотоод хэргийн яам
  6. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэсэн Ерөнхий чиг үүргийн;
  7. Барилга, хот байгуулалтын яам
  8. Боловсрол, шинжлэх ухааны яам
  9. Зам, тээврийн хөгжлийн яам
  10. Соёлын яам
  11. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  12. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  13. Эрчим хүчний яам
  14. Эрүүл мэндийн яам гэсэн Чиглэлийн; нийт 14 яамтай, Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гээд нийт 17 гишүүнтэй байхаар тусгажээ.