УИХ-ын Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Тус хуулийн төсөлд тусгаснаар Монгол Улсын Засгийн газар Ерөнхий чиг үүргийн 6, Чиглэлийн 8 буюу нийт 14 яамтай байна.

Ерөнхий чиг үүргийн яамд:

  1. Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  2. Батлан хамгаалах яам
  3. Гадаад харилцааны яам
  4. Сангийн яам
  5. Хууль зүй, дотоод хэргийн яам
  6. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Чиглэлийн яамд:

  1. Барилга, хот байгуулалтын яам
  2. Боловсрол, шинжлэх ухааны яам
  3. Зам, тээврийн хөгжлийн яам
  4. Соёлын яам
  5. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  6. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  7. Эрчим хүчний яам
  8. Эрүүл мэндийн яам байна.

Онцлох өөрчлөлт нь өмнөх Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яам гэсэн хоёр яам болгон салгаж, шинээр Соёлын яамтай болов.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг хуулийн төслийг Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцсөнөөр өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Улмаар өчигдөр нэгдсэн хуралдаан, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн. Харин өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр эцэслэн баталлаа.

Ойрын хугацаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд дээрх бүтцийн дагуу Засгийн газрын танхимаа бүрдүүлнэ. Засгийн газар нь дээрх 14 яамны сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Ерөнхий сайд гэсэн нийт 17 гишүүнтэй байна.