Шинээр бүрдсэн УИХ-ын Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-д олонх суудлыг авсан МАН өчигдөр Бага хурлаа хийж, намынхаа дарга У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилохыг дэмжиж, "дахин Ерөнхий сайдын алба хаших гэж буй тул аймаг, орон нутагтай танилцах гэх мэт танин мэдэхүйн чанартай зүйл хөөцөлдөхгүйгээр, мэргэжлийн туршлагатай, чадварлаг Засгийн газар бүрдүүлж, эдийн засгийг сэргээх ажлаа шуурхай эхлэх ёстой" гэдгийг хэлсэн юм.

Уг асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын хороо өнөөдөр хэлэлцэн дэмжсэнээр яг одоо эцэслэн батлахаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.