Шинэ төрлийн коронавирусийн улмаас Хубэй мужийн Ухань хот төдийгүй халдвар гарсан Хятадын бүс нутгуудад хөл хорио тавигдаад буй.

Халдварын улмаас иргэд гэрээсээ гарахгүй байхыг чухалчилж буй. Энэхүү нөхцөлд хүнсээ дуудлагаар авч, хүргэлтийн хоол захиалах болжээ.

Гэхдээ онцгой болзолтой. Халдвараас сэргийлэхийн тулд тогооч, хүргэгч, савласан хүний нэрийг мөн гарын үсгийг тооцооны хамт авах болсон байна.

Мөн иргэдэд уг халдвараас сэргийлэхийн тулд цагаан сарын дараа ажлын байрандаа биш гэрээсээ ажиллахыг орон нутгийн удирдлагууд зөвлөжээ.