УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Улсын Дээд шүүхийн нийт гишүүд энэ сарын 22-нд хуралдаж, олонхын саналаар Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох саналыг УИХ-д хүргүүлсэн байна. Энэ дагуу УИХ хэлэлцэж байна. 

Ж.Эрдэнэбулган нь 1970 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. 51 настай. 1994 онд МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. 1995 онд магистр хамгаалсан. Хуульч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны доктор, хууль зүйн сургуулийн профессор цолтой.

Ажилласан байдал:

1995 оноос эхлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимд багш, ахлах багш, дэд профессор, сургалтын албаны эрхлэгч, 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн дарга,

Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн даргаар тасралтгүй 26 дахь жилдээ ажиллаж байна.

2012 оноос МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн,

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Ёсзүйн зөвлөх, 

Монголын Хуульчдын холбооны удаирдах зөвлөлийн гишүүн

Хуульчийн мэргэжлийн шалгалт хариуцсан хорооны дарга, гишүүн

Нотариатчийн мэргэжлийн хорооны гишүүн

МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн сонгуульт ажлыг эрхэлж ирсэн байна.

Ж.Эрдэнэбулган