УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн төслийг бүхэлд нь баталъя гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 51 гишүүний 39 нь буюу 76.5 хувь нь дэмжив. Улмаар тус хуулийг баталлаа.