Улсын онцгой комиссын дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар нам, эвслээс нэр дэвшүүлэх болон бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагаа зохион байгуулах үед КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дагаж мөрдөх зөвлөмж боловсруулж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлжээ.

Уг зөвлөмжийг сонгуульд оролцож буй нам, эвслүүдэд болон аймаг, дүүргийн сонгуулийн хороодоор дамжуулан бие даан нэрээ дэвшүүлэгчдэд хүргүүлэх аж.

Зөвлөмжийг хүргэж байна.