УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар намрын чуулганыг жил бүрийн аравдугаар сарын 1-нд нээдэг. Энэ жилийн намрын чуулганы нээх өдөр ням гаригт таарч байгаа учир УИХ-ын намрын чуулганыг аравдугаар сарын 2-нд буюу даваа гаригт нээхээр болсон.
Чуулганы эхэнд Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ. Мөн өнгөрсөн хавар намрын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр баталсан.
УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлууд:
- Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
- Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
- “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
- Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;
- Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл;
- Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;
- Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл;
- Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл;
- Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Бусад;