УИХ-ын гишүүн З.Нарантуяа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг томуугийн H1N1, H3N2  вирус, томуу төст өвчний асуудлаар мэдээлэл хийхийг шаардаж, албан бичиг хүргүүллээ.

Тус албан бичигт:

2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны Ерөнхий сайдын мэдээллийн цаг дээр томуугийн А хүрээний дэд хэв шинжийн H1N1, H3N2 вирусын идэвхжил нэмэгдэж буй асуудалтай холбогдуулан Засгийн газраас авч байгаа арга хэмжээ, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнийхөө талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нэн яаралтай сонсгохыг Танаас хүсье" гэжээ.

Ерөнхий сайдад хзргүүлсэн тус албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.