УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлэхээ албан ёсоор мэдэгдлээ.
Тэрээр нэрээ дэвшүүлэх болсон тухайгаа "УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээс МАН-ын журмын нөхдөдөө илгээх захидал" хэмээн хаяглан өдөр тутмын сонинуудаар дамжуулан захидал хүргүүлсэн байна.
Түүний захидалд, "Төр засаг намын өмнө ийм амаргүй цаг үед тулж ирчихээд байхад 20 гаруй жил төрд зүтгэж, УИХ-д тавантаа сонгогдож, МАН-ын даргаар ажиллаж байсан миний бие гаднын зочин мэт гар хумхин хөндлөнгөөс хараад суух эрхгүй хэмээн өөрийгөө хурцаллаа.

Монголын ард түмэн, журмын нөхөд Та бүхэндээ амлаж чадах, надад байгаа баялаг бол худалдагдахгүй зан чанар, хувирахгүй ёс суртахуун, шударга зарчим, төрийн ажлын туршлага, алдаанаасаа суралцсан сургамж ухаарал, энэ бүхнээ нотолж, өнөөдрийг хүртэл явж ирсэн сүүдэргүй зам мөр минь байна. Улс орны эрх ашиг, зарчмаасаа урвасан, аль нэгэн бзлэглэл фракцын малгай дор багтсан, хууль бус үйлдэлд нэр холбогдсон түүх надад байхгүй ээ. Цаашдаа ч амьдралынхаа үдэлтийн цэгийг хатгах хүртэл энэхүү "баялаг"-аа эрхэмлэн үнэнч яюах болно...

... "Төрийн хэрэг бага ч их, гэрийн хэрэг их ч бага" гэх мэргэдийн үгийг санаж, гэрийн хэргээ энэ Монголынхоо гурван сая хүний зовлон болгохгүйгээр, их хэрэгтээ санаа тавин зүтгэцгээе..." гэжээ.