Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өнгөрсөн баасан гарагт Зам, тээврийн хөгжлийн сайд Ц.Даваасүрэнд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын "Могойн гол"-ын нүүрсний уурхайтай холбоотой асуудлаар албан бичиг хүргүүлжээ.

Тус албан бичигт:

"Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын "Могойн гол"-ын нүүрсний уурхай Улаанбаатараас 900 гаруй км, Мөрөнгийн төвөөс 250 км-т орших коксон нүүрсний орд газар юм. Гэтэл сүүлийн үед 50-60 тоннын даацтай хүнд оврын машинууд өдөрт 60, 70-аараа цуваа үүсгэн "Могойн гол"-ын нүүрсийг экспортод гаргах зориулалтаар Эрдэнэт рүү тээвэрлэж эхлээд байгаа тухай дүрсжүүлсэн ТВ-9 телевизийн мэдээгээр цацагдлаа.

...Энэхүү тээвэрлэлт нь Эрдэнэт-Булган-Мөрөн чиглэлийн хатуу хучилттай хар замыг эвдрэл, сүйрэлд хүргэх ихээхэн хор уршигтай зүйл болоод байгаа талаар нутгийн иргэд уулзалт дээр санал бодлоо илэрхийлж, холбогдох газарт нь уламжилж өгөхийг хүсэж байсан. Иймд уг асуудлыг судлан үзэж холбогдох арга хэмжээг авч өгөхийг Таниас хүсье" гэжээ.

Албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.