Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-аас "Ерөнхийлөгчөө захиалъя" аянг зарлаж, иргэдийн саналыг авсан. 

Одоогоор ХҮН-аас санал асуулгад тэргүүлэгчийн нэрийг хараахан зарлаагүй ч тус аяны талаар болон иргэдийн "Захиалсан" ерөнхийлөгчид дэвшигч хэн болох талаар сошиалд өргөн хэлэлцүүлэг өрнөж байна. 

Мөн нэр дэвшигч нь Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг байж магад талаар ч мэдээлэл сонсогдож байна. Үүнтэй зэрэгцэн Т.Доржханд, Г.Занданшатар нар аминчлан уулзсан тухай мэдээ гараад буй. Өмнөх УИХ-ын согуульд УИХ-ын дарга Г.Занданшатар МАН-ын сонгуулийн ерөнхий менежерээр ажилласан. Энэ удаа ч хэвээрээ байх нь дамжиггүй. 

Тэгэхээр Г.Занданшатар, Т.Доржханд нарын уулзалт нь удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай байсан байж болзошгүй тухай таамаглал төрүүлж байна. Сүүлийн үед ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "тодорсон" тухай бор шувуу сошиалд орчинд хүчтэй яригдаж эхэлсэн нь ч энэ уулзалттай холбоотой байж болох юм.  

Хэрэв үнэн бол ХҮН-аас Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, АН-ын саналыг хуваах зорилготой уулзалт болсон болов уу.