УИХ-ын Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 15.00 цагт эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийг байгуулж, бүлгийн даргыг сонгосон тухай мэдээллийг сонсов.

УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.4-т зааснаар УИХ дахь АН-ын бүлгийг УИХ-ын 2020 оны сонгуулиар сонгогдсон 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, УИХ-ын гишүүн Д.Ганбатыг бүлгийн даргаар сонгожээ.

Өмнөх парламентад УИХ дахь АН-ын бүлэг, АН-ын зөвлөлийн даргын албыг Д.Тогтохсүрэн хашиж байсан юм.