УИХ-ын Тамгын газраас хаврын чуулган онлайнаар хуралдах гэж буйтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. 

УИХ-ын хаврын чуулганыг дөрөвдүгээр сарын 6-ны өдөр 11:00 цагт нээнэ. Чуулганыг цахимаар явуулах болсонтой холбогдуулан хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулан  түр журам болон түр цэг байгуулж, түүнээс цааш нэвтрэхийг хориглосон. Тус түр журам хөл хорио тавигдтал үргэлжилнэ. Хуралдааныг олон улсын жишгийн дагуу зохион байгуулж, гишүүдийн санал хураалтыг дотоодын хөгжүүлэгч компанийн программ ашиглана явуулна  гэж Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар мэдээллээ. 

Харин чуулганы хуралдаанд оролцох УИХ-ын гишүүд таван танхимд хуваагдан хуралдах боловч  нэг танхимд сууж буй мэт дуу, дүрсний чанартай байлгах нөхцөл бололцоог бүрдүүлсэн. Цахим хуралдаанд хэлэлцүүлгийн буюу үг хэлэх, асуулт асуух, санал хураалт явуулах хоёр төрлийн програм хангамж ашиглана. Цахим хуралдаантай холбогдуулан УИХ-ын гишүүн бүрийг iPad, дата симээр хангаж байгаа бөгөөд нэгдсэн байдлаар хураан авч, шаардлагатай бүх программ хангамжийг суулгаж байна гэж Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Ж.Элбэгзаяа мэдээллээ.