АН-аас Ховд аймгаас УИХ-ын гишүүнээр хоёр дахиа сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдож саяхан УИХ-ын чуулганы танхимд архидан согтуурах явдал их байгааг шүүмжилж, архидан сотуурахтай тууштай тэмцэнэ гэдгээ илэрхийлж байсан билээ. 

Тэгвэл тэрбээр өчигдөр  согтуугаар автомашин жолоодож, замын боржур мөргөж, ноцтой  осол гаргасан гэх мэдээлэл байна.  Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өчигдөр шөнө 23.00 цагийн үед Хан-Уул дүүрэгт байрлах АПУ компанийн уулзвар дээр 63… УНЦ улсын дугаартай Nissan teana маркийн автомашиныг согтуугаар жолоодож, осол гаргах үеэрээ хоёр автомашин мөргөж, цагдаа нар амжиж ирээгүй байсан бол дэлбэрэх аюултай байсан гэж эх сурвалж мэдээлж байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг ГССҮТ рүү авч явжээ